Ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүний чанар шалгагчийн сургалт явагдаж байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт төсөл” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА 8960Техник туслалцаа төслийн хүрээнд зарлагдсан үйлдвэрийн инженер техникийн ажилтан нарыг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтын тендер зарлагдсан билээ. Энэхүү тендерт Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн оролцож, хэрэгжүүлэгч байгууллагаар шалгараад байна. Сургалтын хүрээнд 4 төрлийн бүлэг сургалт явагдах бөгөөд эхний ээлжинд 2020.05.18-аас 2020:05.29-ны өдрийн хооронд "Ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүний шинжээч" бэлтгэх сургалт явагдаж байна. 

Тус сургалтанд "Говь" ХК-аас 4, "Кашимер Холдинг" ХК-аас 1, "Өгөөж Шим" ХХК-аас 3, "NTG" группын Орхон инженеринг менежмент ХХК-аас 1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний  чанар, стандарт шаардлага, лабораторийн орчин, тоног төхөөрөмжийн дэвшил, итгэмжлэгдсэн лабораторийн өнөөгийн түвшин, цаашдын хөгжил зэрэгт суралцаж байна. 

Цаашид Монголын хаан ширхэгт тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдийг чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах үүднээс аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлийн найдвартай ажиллагаа, сорилын аргын сонголт, баталгаажуулалт, сорилын дүнгийн үнэн бодит байдал, олон улсад хүлээн зөшөөрөгдөх жишигт хүргэхийн тулд лабораторийн ажилтнуудын ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэх чиглэлээр сургалтууд явагдах болно. 

Ноос ноолуурын бэлэн бүтээгдэхүүний чанар шалгагчийн сургалтын хөтөлбөр

Огноо

Цаг

Хичээлийн сэдэв

Цаг

Өрөө

Заах багш

1. Онолын хичээлийн сэдэв

1 дэх өдөр

09:00-11:00

Байгалийн болон химийн гаралтай ширхэгтийн бүтэц, шинж чанар. Торго, хөвөн, хиймэл ба нийлэг ширхэгт

2

 №213

С.Саранцэцэг

1 дэх өдөр

11:00-12:00

Лабораторид өргөн хэрэглэгддэг англи нэр, томьёо, хэллэг

1

№213

Р.Бадмаанямбуу

2 дах өдөр

09:00-11:00

Ноос болон амьтны гаралтай онцлог ширхэгтүүдийн чанарын ангилал, зэрэглэл, стандартчилал

2

№213

 

С.Саранцэцэг

2 дах өдөр

11:00-12:00

Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний стандарт

1

№213

С.Саранцэцэг

3 дах өдөр

09:00-12:00

Шинжилгээний үр дүнгийн статистик боловсруулалт

3

№213

Э.Дагвасүрэн

2. Дадлагын хичээлийн сэдэв

1 дэх өдөр

13:00-18:00

Нэхмэлийн материалын лабораторийн орчин, түүнийг тохируулах

5

№102

Э.Дагвасүрэн

2 дах өдөр

13:00-18:00

Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний  шинжилгээний зориулалттай дээжийг шинжилгээнд бэлтгэх арга

5

№102

Ш.Нансалмаа

3 дах өдөр

13:00-18:00

Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний  гадаргуугийн нягт тодорхойлох арга

5

№102

Ш.Нансалмаа

4 дэх өдөр

09:00-12:00

Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний  гадаргуугийн нягт тодорхойлох арга

3

№102

Ш.Нансалмаа

4дэх өдөр

09:00-18:00

Нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний  ташилтын өнцөг тодорхойлох арга

8

№102

Л.Оюунчулуун

5 дах өдөр

 

Нэхмэл материалын бүрзийлт тодорхойлох арга /Martandele/

8

№102

Л.Оюунчулуун

6 дах өдөр

09:00-18:00

Сүлжмэл материалын бүрзийлт тодорхойлох арга /Piiling box/

8

№102

Л.Оюунчулуун

7 дох өдөр

09:00-18:00

Нэхмэл сүлжмэлийн материалын угаасны дараах хэмжээний өөрчлөлт тодорхойлох арга

8

№102

Л.Оюунчулуун

8 дах өдөр

09:00-18:00

Нэхмэл сүлжмэл материалын бүрхэлтийн хүчин зүйлийг тодорхойлох арга

8

№102

Л.Оюунчулуун

9 дэх өдөр

09:00-18:00

Нэхмэлийн механик шинж чанарыг тодорхойлох төхөөрөмжийн шалгалт тохируулга хийх

8

№102

Э.Дагвасүрэн

10 дах өдөр

09:00-18:00

Нэхмэлийн механик шинж чанарыг тодорхойлох төхөөрөмжийн шалгалт тохируулга хийх

8

№102

Э.Дагвасүрэн

НИЙТ

ОНОЛЫН        

9

ДАДЛАГЫН     

71


Ноос, ноолуур судлалын салбарын Итгэмжлэгдсэн лаборатори

2020.05.25