Илтгэмжлэгдсэн лаборатори "Олон улсын ур чадвар"-ын сорилтод амжилт амжилттай оролцлоо

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лаборатори нь Interwoollabs-аас зохион байгуулдаг олон улсын ур чадварын сорилтод жил бүр оролцдог.

2021/2 RT ур чадварын сорилтын дүн гарч, 1569 дугаартай манай лаборатори OFDA (Optical Fibre Diameter Analyser) болон PM (Projection Microscopy) аргаар оролцож нэг ч алдаагүй үр дүнг тодорхойлжээ.

Энэхүү ур чадварын сорилт нь жилд 2 удаа олон улсын эрх бүхий лабораториудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 2015 оноос хойш манай лаборатори нь тасралтгүй амжилттай оролцсоор байна.