"Дэлхийн усны өдөр"-т зориулав.

ХХААХҮЯамны захиалгаар "“НООС, НООЛУУРЫН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХАЯГДАЛ УСЫГ ЭРГҮҮЛЭН АШИГЛАХ СУДАЛГАА ХИЙХ, АРГАЧЛАЛ БОЛОВСРУУЛАХ” сэдэвт ажлыг 2018 оны 12-р сард хийж гүйцэтгэсэн.Гэрээт ажлын хүрээнд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хөнгөн үйлдвэрлэлийн салбарт багтах ноос, ноолуурын боловсруулах үйлдвэрлэлээс гардаг технологийн хаягдал усны хэмжээ, түүнд хэрэглэгдэх химийн будаг, бодисыг үйлдвэрлэлийн дамжлага тус бүрээр тодорхойлж, хаягдал усыг эргүүлэн ашиглах дэвшилтэт технологийг судлан, бодлогын зөвлөмж гарган ажиллаа. 
Монгол улсад ноос ноолууран түүхий эдийн бэлтгэлийн хэмжээ жилээс жилд өссөнийг дагаад түүнийг боловсруулах усны хэмжээ шууд хамааралтайгаар өссөж байна. 

Судалгаанаас харахад хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хэмжээнд жилдээ 5.1 сая.м3 усыг ашигладаг нь харагдаж байна. Үүнээс бид судалгааныхаа ажлаар хөнгөн үйлдвэрийн салбарын ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд нь энэхүү усны 40% буюу 2 сая м.куб усыг ашиглаж технологийн хаягдал ус гаргаж байна. 

Монголд улс жилдээ дээрх бэлтгэсэн түүхий эдээ бүрэн боловсруулна гэж үзвэл дараах хэмжээний усыг ашиглан технологийн хаягдал ус бий болгохоор байна. 

Судалгаанаас харахад ноос ноолуурын үйлдвэрлэлийн бохир усны 54.1%-ийг бүрэн дамжлагатай томоохон 11 үйлдвэр дангаараа эзэлж байна. Харин анхан шатны боловсруулах үйлдвэрийг дангаараа явуулдаг 14 үйлдвэр нийт бохир усны 41.6%-ийг эзэлж байна. Үлдсэн 4.3%-ийг хувиаар үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дунд сүлмэлийн үйлдвэр, орон нутагт байрлах эсгий боловсруулах үйлдвэрүүд эзэлж байна.

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН