Архангай аймгийн тариат сумын Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтын ажиллагааг эхлүүллээ

Архангай аймгийн Тариат сумын БАХ-ийн Хоргын мишээл хоршоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гар ээрмэл болон гар сүлжмэл үйлдвэрлэх технологийн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 5 хоногийн хугацаатайгаар ЭША Ч.Батсүрэн, З.Баяртогтох нарын хамт хийж гүйцэтгэлээ.


Гар ээрмэл болон гар сүлжмэл үйлдвэрлэх технологийн мэргэшилийг олгосоноор ажил хайгч малчдыг ажлын байраар хангах тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, жуулчдыг татах зэрэг олон давуу талуудтай.