Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн тухай

Манай хүрээлэн 2015 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнг Нэхмэлийн хүрээлэнтэй нэгтгэн ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн (ХҮСХХ) нэртэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

ХҮСХХ нь эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээ хийх, сургалт явуулах, хөдөө орон нутагт малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос боловсруулах өрхийн болон жижиг дунд үйлдвэрийг бий болгох, тэдгээрт тохирсон бага оврын техник, тоног төхөөрөмжийг зохион бүтээх, үйлдвэрлэх, суурилуулах, технологийн сургалт явуулах, туршилтын цехүүддээ нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, үслэг болон савхи үйлдвэрлэх зэрэг олон талт үйл ажиллагаа явуулдаг хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээний байгууллага юм.

Манай байгууллага:

1. Захиргаа

2. Ноос, ноолуур судлалын салбар

3. Арьс, шир судлалын салбар

4. Металл, машин судлалын салбар

5. Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лаборатори зэрэг нэгжүүдтэй болно.

ХҮСХХ 35 ажиллагсадтай. Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор-1, инженерийн ухааны доктор (Dr.-Ing.)-1, техникийн ухааны доктор (Ph.D)-1,  магистр-16 ажиллаж байна.