Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Авдай багшид хүндэтгэл үзүүллээ

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн хамт олон Монгол улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, академич, профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ч.Авдай багшийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Хөдөлмөрийн баатар, ардын багш, академич, профессор, шинжлэх ухааны доктор (Sc.D.) Ч.Авдай багшийг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн 2022 оны 4-р сарын 29-ний өдөр хүрээлэн дээрээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Тус хүрээлэн Ч.Авдай багштай 40 гаруй жил хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд ШУТ-ийн төсөл, зэхэц ажил, суурь судалгаа, инновацын төсөл зэрэг тус хүрээлэнгийн амжилттай хэрэгжүүлсэн 10 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг Ч.Авдай багш удирдсан ба эдгээр ажлын хүрээнд хүрээлэнгийн олон судлаачид доктор, магистрын ажлаа хийж, хамгаалсан юм.
Хөнгөн үйлдвэрийн салбар, шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт олон арван жил үр бүтээлтэй ажилласан Ч.Авдай багш хүрээлэнгийн судлаачдад хандан өөрийн ажил, хөдөлмөрийн замналаас ярьж, судлаачдад сайн ажиллахыг захиж урам зориг өгөн, ажлын амжилт хүслээ.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн