ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо

ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд ШУТИС-ийн доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо

ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 3-р сарын 14-ний өдөр эхлэн 4 үе шаттайгаар зохион байгуулагдаж 2022 оны 4-р сарын 28, 29-ний өдрүүдэд шилдэг илтгэлүүдээ шалгарууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд амжилт дүүрэн оролцлоо.

ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Ц.Ганболд (удирдагч багш доктор (Sc.D), профессор Г.Надмид) “Хонины ноосон ширхэгтийн үнэрт нэгдлийг арилгах боломж, судалгааны үр дүнгээс” сэдэвт илтгэлээрээ:

  • Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хуралд I байр,
  •  Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд II байр,
  • ШУТИС-ийн Техникийн ухааны салбарын уралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд I байр,

 

ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор оюутан Г.Батчимэг (удирдагч багш доктор (Sc.D), профессор Г.Надмид) “Сарлагийн хөөврийн меланины судалгаа” сэдэвт илтгэлээрээ:

  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурлын I байр,
  • Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын I байр,
  • ШУТИС-ийн Байгалийн ухааны салбар хуралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын II байр,

 

ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Л.Оюунчулуун (удирдагч багш доктор (Sc.D), профессор Д.Энхтуяа) “Ноолууран дотуур сүлжмэлийн термофизилогийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хуралд III байр,

ХҮСХХ-ийн Ноос ноолуур судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн доктор оюутан Ч.Батсүрэн (удирдагч багш доктор (Ph.D) С.Цэрэндулам) “Нэхмэл бүтээгдэхүүний хэмжээний өөрчлөлтийг гүйцэтгэн боловсруулах технологи ажиллагаагаар багасгах боломж” сэдэвт илтгэлээрээ Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын доктор оюутны эрдэм шинжилгээний бага хуралд IV байранд тус тус шалгарсан.

Доктор оюутны эрдэм шинжилгээний хурлуудад амжилт гаргасан эрдэм шинжилгээний ажилтнууддаа ХҮСХХ-ийн хамт олон 2022 оны 5 дугаар сарын 2-ны өдөр баяр хүргэн, докторын ажлаа үргэлжлүүлэн хийж, амжилттай хамгаалахыг хүсэн ерөөж, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.    

ШУТИС-ийн Техникийн ухааны салбарын уралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын I байрны шагналтан Ц.Ганболд, ШУТИС-ийн Байгалийн ухааны салбар хуралдааны доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын II байрны шагналтан Г.Батчимэг нар

 

Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн