“СУРГАЛТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА.

2022 оны 5-р сарын 26-27 өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Спорт цогцолборын талбайд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Өмнөговь аймагт байгуулагдаж буй “Сургалт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төслийг танилцуулах арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна.

Өдөрлөгийн зорилго нь ШУТИС-ийн харьяа шинэ бүрэлдэхүүн сургуулийг Өмнөговь аймгийн нутагт шав тавих, тус сургуулийн үйл ажиллагааг нутгийн ард иргэдэд таниулах, сонирхсон бүрэг хүмүүс хүргэх зорилготойгоор ач холбогдолтой болж байна. Манай Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн нь уг арга хэмжээнд Ноос ноолуур, арьс шир боловсруулах технологи болон өрхийн жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зохион бүтээлтээр оролцож байна.

Уг арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын гишүүд, харьяа агентлаг, ШУТИС-ийн бие бүрэлдэхүүн болон Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэнгийн төлөөллүүд оролцож байна.