Сорилтын төв

Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лаборатори (TL-12-02)  нь MNS ISO/IEC 17025 : 2007 стандартын чанарын тогтолцоонд гарсан өөрчлөлт болон итгэмжлэлийн шалгуурын шаардлагад нийцүүлэн, чанарын удирдлагын тогтолцоог бий болгон ажилладаг.

Монгол улсын экспортод чиглэсэн тэргүүлэх салбаруудын 6 том лабораторийн нэг бөгөөд 2012 оны 2-р сард Ази номхон далайн орнуудын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-ийн үнэлгээнд орж, Монгол улсын итгэмжлэлийн үндэсний тогтолцооны байгууллага болох СХЗГазрын ISO17011 стандартын шаардлагыг хангаж, APLAC-ийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т 2012 оны 6-р сарын 7-нд нэгдсэнээр APLAC-ийн логог хэрэглэх эрх авч, итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн дэлхийн 38 оронд хүлээн зөвшөөрөгдсөн.

Сорилтын төвийн лабораторийн итгэмжлэлийн хүрээнд үндэсний стандарт MNS-62, олон улсын ISO-28, IWTO-2, ASTM-4, AATCC-5, Woolmark-13, нийт 114 нэрийн шинжлэх аргын стандартын дагуу сорилт, шинжилгээг нэхмэлийн будаг, химийн болон эко-шинжилгээ болон  ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд, хагас ба бэлэн бүтээгдэхүүн дээр 50 гаруй тоног төхөөрөмж, хэмжих  хэрэгслүүдийг ашиглан 91 үзүүлэлтээр, 112 норматив техникийн баримт бичиг (MNS/ISO/ASTM/AATCC/EN)-ийг мөрдөж сорилтын шинжилгээг гүйцэтгэж байна.

2015 оны 01 сарын 01нээс эхлэн ноос, ноолууран ширхэгтийн голчийн үзүүлэлтийг гэрлийн микроскопоор тодорхойлох шинжилгээний үр дүн, ур чадвараараа Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO- International Wool Testing Organization)-аас итгэмжлэгдэж IWTO –ийн гэрчилгээг хүлээн авсан нь ноос ноолуурын чанарын шинжилгээг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн чанар, стандартын түвшинд гүйцэтгэдэг, тус байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн,  Төв Ази дахь анхны лаборатори болсон юм.

Бид гадаад, дотоодын түншүүддээ хүлээн зөвшөөрөгдсөн, тэдний итгэлийг олсон, итгэмжлэлийн хүрээнд амжилттай ажиллаж байгаа хамт олон билээ. 

Манай итгэмжлэгдсэн лабораторийн олон улсын амжилт:

  • 2012  "Ази Номхон Далайн Итгэмжлэлийн байгууллага (APLAC)-ын магадлан үнэлгээний шалгалтанд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож,  сорилтын шинжилгээний дүн нь олон улсын  ILAC-ийн харилцан зөвшилцөх гэрээнд нэгдсэн 38 оронд хүлээн зөвшөөрөгдсөн"
  • 2015 "IWTO-ын гишүүн Английн Ноосон нэхмэлийн лабораториудын холбоо Interwoollabs байгууллагаас зохион байгуулдаг лаборатори хоорондын ур чадварын сорилтод 2012 оноос эхлэн жилд 2 удаа оролцож ажилттай дүн үзүүлж, 2015 оноос эхлэн гэрлийн микроскопоор “ширхэгтийн голч тодорхойлох” IWTO8 аргачлалаар итгэмжлэлийн гэрчилгээ авсан" 
  • 2016  IWTO-ийн "Итгэмжлэгдсэн лаборатори №133 тоот"-ийнхоо итгэмжлэлийн хүрээгээ "ширхэгтийн голч"-ийн үзүүлэлтийг гэрлийн микроскоп болон OFDA багажаар IWTO 8, IWTO 47 аргачлалуудаар өргөтгөсөн"