Металл, машин судлалын салбар

Металл, машин судлалын салбарын зохион бүтээгчид, ЭШ-ний туслах ажилтнууд буюу нийт 6 хүн Машин тоног төхөөрөмжийн туршилт үйлдвэрлэлийн лабораторид ажилладаг ба төслийн болон захиалгат тоног төхөөрөмжийг зохион бүтээх, турших, үйлдвэрлэх, суурилуулах, засварлах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Хөдөө орон нутагт арьс шир, ноос боловсруулах өрхийн болон жижиг, дунд үйлдвэрийн 20 гаруй төрлийн 620-иод машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээж, туршин үйлдвэрлэж нийлүүлээд байна. Үүний зэрэгцээ тус хүрээлэнгийн Үслэг арьс боловсруулах туршилт үйлдвэрлэлийн цехийн технологийн бүх машин, тоног төхөөрөмжийг зохион бүтээж, “Ноосон дулаалга” Гарааны компани болон “Арьс шир боловсруулах өндөр технологийн инкубатор”-ын туршилт-үйлдвэрлэлийн цехүүдийн машин, тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулан, тохируулж, зарим тоног төхөөрөмжийг үйлдвэрлэн, байр болон дэд бүтцийн хамт ажилд бэлэн болгон хүлээлгэн өгч, засвар үйлчилгээг хийн хамтран ажиллаж байна.

Мөн хүрээлэнд хэрэгжүүлдэг судалгаа, туршилтын ажлуудын шаардлагатай стендүүдийг зохион бүтээж, туршилтанд хэрэглэдэг.