“ЦАГААН АЛТ БА АРЬС, ШИР, НООС, НООЛУУРЫН САЛБАРЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын аж үйлдвэржилтийн хүрээнд арьс, шир, ноос, ноолууран түүхий эдийг байгаль орчинд халгүй технологиор боловсруулж, дотоод, гадаад зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэхэд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж төрийн бодлого, шийдвэрт тусгах, салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг хэлэлцэх, хурлаас гарсан зөвлөмжийг төр засгийн байгууллагад хүргүүлэх зорилготойгоор зохион байгуулагдана. 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:

ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулган

ШУТИС

ШУТИС-ийн  харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн

 

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их сургуулиуд