Үйл ажиллагааны дунд, богино хугацааны төлөвлөгөө, зорилго зорилт
Манай хүрээлэн нь удирдах дээд байгууллага ШУТИС-ээр тухайн жилийн буюу богино хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөөг гэрээнд батлуулж гүйцэтгэлийг баталгаажуулдаг. Зорилго нь хүрээлэн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлоход оршино.
ХҮСХХ нь “ШУТИС 2030” дунд хугацааны хөтөлбөрийн “Тэргүүлэх чиглэл”-д тусгагдсан Судалгааны төгөлдөршилтийн дагуу дунд хугацааны үйл ажиллагааг төлөвлөдөг болно.