“БУДДЫН ШАШИН БА АРХЕОЛОГИ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, ҮЗЭСГЭЛЭН
Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Бурхан Шашны Төв — Гандантэгчэнлин хийдГоломт банк хамтран “Буддын шашин ба археологи” Олон улсын III эрдэм шинжилгээний хурал болон тусгай үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы хурлын танхимд зохион байгуулж байна.
“Өв соёлын голомт” төслийн зорилго нь Голомжт банк нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд Монгол орны түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Бурхан багшийн дурсгалтай холбоотой археологийн малтлага судалгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд гүйцэтгэж байна.
Үзэсгэлэнд Булган аймгийн Сэлэнгэ сумын “Ингэт Толгой” гэх газар байрлах Бурхан багшийн чулуун хөшөөний ариун суварганы нээлт, малтлага, судалгааны үр дүнд тулгуурласан 3D загвар, , фото баримт хэлбэрээр дэлгэн үзүүлжээ.
Энэхүү хурал, үзэсгэлэн нь Монгол орны буддын шашны түүх, архитектур, урлаг, археологийн өвийг олон улсын түвшинд судлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид, ажилтнууд бид хамт олноороо уг хурлыг сонирхсноор бусад хүрээлэнгийн судлаачдын ажилтай сонирхон дундад зууны болон дараах үеийн сүм, хийдийн олдворуудтай танилцлаа.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамт олонд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.








