Сүхбаатар аймагт ямааны ноолуурын бэлтгэлийн сургалт боллоо

LVHM болон Лоро ПИАНА-ийн санхүүжилттэйгээр "Тогтвор ноос ноолуурын эвсэл" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “ДАСАН ЗОХИЦОХУЙН ЗАМ” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт ямааны ноолууран түүхий эдийн бэлтгэлийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтад манай хүрээлэнгийн ННСС-ын салбарын эрхлэгч Ц.Ганболд сургагч багшаар хамтран ажиллав. 

Төслийн хүрээнд нэг эрүүл мэндийн идэвхжүүлэгч, орон нутгийн засаг захиргааны мэргэжилтнүүдэд анхны тусламж, гэрийн асаргаа болон малчид, хоршоодод ямаа самнах, ноолуур бэлтгэх сургалтыг төсөл хэрэгжиж буй 5 сумдад зохион байгуулав. 

 Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Дарьганга, Сүхбаатар, Баяндэлгэр /Баяндэлгэр үүлдрийн улаан ямаа байрлах сум/

Сургалтаар: 

  • Дэлхийн ямааны үүлдэр омог
  • Ноолуурын үйлдвэрлэл, хэмжээ
  • Ноолууран ширхэгтийн давуу шинж чанар
  • Ямааны ноолуур самнах арга, ангилан ялгалт, тордолт хийх
  • Дэлхийд ноолуурын үнэлгээг хэрхэн тогтоодог
  • Ноолуурын стандарт, түүний хэрэгжилт анхаарах зүйл
  • Ноолуурыг нэмүү өртөг шингээж бэлтгэх, малчид хэрхэн орлогоо нэмэгдүүлэх агууллагын хүрээнд сургалтыг дээрх сумдын оролцогч нарт хамрагдав. 

 Цаашид малын гаралтай ноос ноолуур, арьс ширийг боловсруулах, түүхий эдийг зөв зохистой бэлтгэж орон нутагт нэмүү өртөг шингээх чиглэлд түлхүү ажиллахаар болов.