Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчид, хоршоологчдод нарийн нарийвтар (Орхон, Ерөө, Хангай) ноосыг автомат агрегатаар бэлтгэх, түүхий эдийг үйлдвэрлэлийн чанар стандартад нийцүүлэн ангилж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд суурилсан сургалтыг 2026 оны 6-р сарын 1-4 өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Уг сургалт тус суманд ADRA (Adventist Development and Relief Agency) олон улсын байгууллагаас зохион байгуулж дараах байгууллагууд хамтран оролцлоо. Үүнд:
Уг өдөрлөгөөр малчид, хоршоодод нарийн нарийвтар ноост хонины удмын гений санг хамгаалах, үүлдэр омгийн хонины чанарыг сайжруулах, нарийн нарийвтар ноост хонийг автомат агрегатаар хяргах, сайн чанарын ноосон түүхий эдийг үйлдвэрлэлийн чанар стандарт шаардлагад нийцүүлэн бэлтгэх, ангилан ялгалт хийсэн ноосны худалдаа зэргээр өргөн цар хүрээтэй болж өнгөрлөө. Өдөрлөгөөр онцолбол Монгол Нэхмэл ХХК нь нарийн нарийвтар ноосыг 1 кг тутамд нь 8 мянган төгрөгөөр худалдан авалт хийж, малчид хоршоодын ажлыг дэмжин ажиллахаар харилцан санамж бичиг байгуулав. Ингэснээр нарийн нарийвтар ноост хонины тоо толгойг нэмэгдүүлэх, ноосоор нь чанар сайтай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг олон ач тустай сургалт болж өнгөрлөө.



