ШУТИС-ын харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн /ХҮСХХ/, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо /МНБҮХ/-той хамтран 2026.06.15-18-ны өдрүүдэд Ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг чадавхжуулах зорилгоор “Сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулах технологи”-ийн онол практик хосолсон сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь Монгол улс төр төрийн худалдан авалтад өөрийн оронд үйлдвэрлэсэн сүлжмэл бүтээгдэхүүнийг худалдан авах шийдвэр, Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн орнуудтай байгуулсан худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидэд нэг ижил боловсруулалттай байх нөхцлийг бий болгох зорилгоор ноос ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйдвэрлэгчдийн дунд онол практикын сургалтыг зохион байгууллаа.






