“Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

Манай хүрээлэнгийн ахмад ажилтнууд “Салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа

Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилд олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвараа зориулсан манай хүрээлэнгийн ахмад ажилтнууд болох Лувсан-Иш овогтой Дуламжав, Дэжидмаа овогтой Алтанцэцэг нарыг Хөдөө аж ахуй, үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасныг 2026 оны 7 сарын 8 өдөр хүрээлэнгийн хамт олон хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Лувсан-Иш овогтой Дуламжав нь 1974-1978 онд Ноосон Үйлдвэрийн Нэгдлийн Төв лабораторид ноосны тосны лаборантаар, 1978-1999 онд Ноос ноолуурын эрдэм шинжилгээний туршилтын төв лабораторт ноос, химийн будгийн лаборантаар, 1999-2009 оны 6 сар хүртэл ШУТИС -ийн Нэхмэлийн Хүрээлэнгийн лабораторит шинжээч, эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Тус хүрээлэнд ажиллах хугацаандаа эрдэм шинжилгээний  суурь судалгааны болон ШУТ-ийн 10 төсөлд төслийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж, ноос, ноолууран түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний шинж чанарын судалгаа болон технологийн туршилтуудыг гүйцэтгэсэн.

Дэжидмаа овогтой Алтанцэцэг нь 1991 оноос Ноосон үйлдвэрийн нэгдлийн төвд машин сүлжигчээр ажиллаж эхэлсэн. 1991-2018 он хүртэл тус хүрээлэнд гар сүлжигч, машин сүлжигчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

Энэ хугацаандаа хүрээлэн дээр хэрэгжсэн ШУТ-ийн болон инновацийн 9 төсөлд төслийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажилласан.

Манай 2 ахмад ажилтнууд маань өөрийн эзэмшсэн мэргэжил, мэргэшсэн мэдлэг, ур чадвараа залуу үедээ зааж сургахаас гадна  улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан манай тэргүүний ахмад ажилтнууд юм.

Эрхэм ахмад ажилтнууддаа өндөр шагнал хүртсэнд нь чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ????????