"Ноолуур судлал 2026" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.

Ноолуур судлал 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг манай хүрээлэн хамтран зохион байгууллаа. 

2026 оны 10-р сарын 1-ны өдөр  Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос ноолуурын сүүлийн үеийн дэвшилтэт технологи, онолын судалгаа, үйлдвэрлэл инновацын нэвтрүүлэлтийн ажлуудын үр дүнг хэлэлцүүлж байна. 

Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 

  • Цагаан Алт үндэсний хөдөлгөөн
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль
  • Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
  • Япон улсын Китогийн их сургууль,
  • Италийн улсын Торино их сургууль
  • Оросын холбооны улсын Косыгины нэрэмжит нэхмэлийн их сургууль
  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
  • Стандарт хэмжил зүйн газар
  • Ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаач нар оролцож байна. 

Олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлсэн онолын болон практик судалгааны үр дүнг цаашид Цагаан Алт үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд тусгах, боловсруулах үйлдвэрүүдэд үр дүнг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд харилцан тохиролцлоо.