Ноолууран бүтээгдэхүүнийг хэрхэн арчлах вэ?

Ноолууран бүтээгдэхүүнийг зөв арчлах, хадгалах нь эргээд тухайн бүтээгдэхүүний эдэлгээг уртасгадаг. Арчилгаа болон цэвэрлэгээг зөв хийснээр ноолууран бүтээгдэхүүний зөөлөн дулаан шинж чанар нь хэвээр хадгалагддаг давуу талтай бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг арчлах хэдэн зөвлөмжийг хүргэж байна.

Угаалгын заавар:
- Ноос ноолууран эдлэл угаах зориулалтын шингэнээр 30С хэмийн бүлээн усанд хир буртагийг арилтал зөөлөн базаж угаана.
- Үрж болон мушгин угааж болохгүй.
- Угаасны дараа цэвэр усаар булхан сайтар зайлна.
- Тэгшхэн гадаргуу дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаана.
- Шаардлагатай гэж үзвэл ноолууран эдлэлээс 0.5-1см зайтай уурын индүүгээр жигнэн индүүднэ.