Ноос, ноолуур судлалын салбар

Ноос, ноолуур судлалын салбар нь ноос ноолууран ширхэгтийн биополимер нэгдлийн молекулын бүтэц, физик-химийн, хими-технологийн шинж чанарын судалгаанд тулгуурлан байгаль орчинд сөрөг үр дагаваргүйгээр гүн боловсруулах, шинэ материалын болон үйлдвэрлэлийн арга технологийг бий болгоход чиглэсэн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэдэг.

Ноос ноолууран түүхий эдийг малчдын суурингаас бэлтгэн нийлүүлэхээс эхлэн дотоод гадаадын зах зээлд үнэлэгдэхүйц эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн боловсруулах бүхий л дамжлагыг иж бүрнээр хамруулсан судалгааг явуулахдаа салбарын үйлдвэрлэгчид, холбоод, ИТА-ууд, судлаачид, Олон улсын байгууллагын төслийн удирдлага, малчид хоршоологчид болон ТББ-уудтай хамтран ажилладаг.

Салбарын хүний нөөцийн байдал

  • Шинжилэх ухааны тэргүүлэх ажилтан-1
  • Эрдэм шинжилгээний ахлах ажилтан-1
  • Эрдэм шинилжилгээний дэд ажилтан-11
  • Эрдэм шинжилгээний туслах ажилтан, ахлах шинжээч-2

Салбарын эрдэм шинжилгээний ажилтнуудын олон жилийн судалгаа болох “Сарлагийн хөөврийг боловсруулах арга технологи” ШУТ-ийн төсөл, “Бага насны тэмээний ноосыг гүн боловсруулах, бэлтгэлийн систем” ШУТ-ийн төсөл, “Ургамлаас биоцид бодис гарган авч ноос ноолууран нэхмэл-сүлжмэл бүтээгдэхүүнийг бичил биетний хөнөөлөөс хамгаалах технологийн туршилт, нэвтрүүлэлт” ШУТ-ийн төсөл, “Монгол хонины ноосыг гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи” сэдэвт ШУТ-ийн төсөл, “Монгол хонины ноосыг хими технологийн аргаар боловсруулж давуу шинж чанартай бүтээгдэхүүний технологи” ШУТ-ийн төсөл, “Хялгаслаг ширхэгтээр барилгын дулаалгын материал үйлдвэрлэх технологи” ШУТ-ийн төсөл зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн үйлдвэрлэлд амжилттай нэвтэрсэн.

 Сургалт-туршилт-судалгааны цехүүд

  • Итали улсын MESDAN фирмийн ээрэх шугам (Minispinlab) /Самнах, Ээрмэлийн үйлдвэрлэлийн сургалт туршилтын лаборатори/
  • Нэхэх цех /БНХАУлсад үйлдвэрлэсэн ДОБИ нэхэх машин/
  • Гүйцэтгэн боловсруулах цех /ноос, ноолууран эдлэлийг будах, цайруулах, угаах, хатаах, индүүдэх төхөөрөмжтэй

 Салбарт хэрэгжүүлж буй төслүүд

№ 

Төслийн төрөл, нэр 

Удирдагч 

  

ШУТ-ийн төсөл

 

Богино ширхэгттэй ноолуураар ээрмэл үйлдвэрлэх оновчтой шийдэл  (2016-2018)

Г.Надмид

Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтанд хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа 2016-2018

Г.Надмид

  

Суурь судалгааны төсөл

 

Ээрэх үйлдвэрлэлийн эмульсжүүлэлтийн диффузлэлт болон тархалтын орон зайн бүтцийг кератин ширхэгтийн эд мембраны комплексийн чөлөөт эзэлхүүнд тогтворжуулах судалгаа (2015-2017)

Д.Энхтуяа

Эрүүл мэндийн зориулалттай ноос, ноолууран бүтээгдэхүүний ширхэгтийн дулаан масс солилцоо, цахилгаан соронзон долгионы зохицуулах үйлчлэлийн онолын судалгаа (2015-2017)

А.Батсайхан