Инноваци, хөгжлийн алба нь 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2015 онд байгууллагдсан хүрээлэнгийн шинэ нэгж юм.
Хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн бодлого, стратеги, тактик боловсруулах, хүрээлэнг хөгжүүлэхэд анхаарал хандуулах, инноваци, үйлдвэрлэл, шинэ бүтээгдэхүүний чиглэрээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэх үүрэгтэй, чухал ач холбогдолтой нэгж билээ.
Үйл ажиллагааныхаа хүрээнд хүрээлэнд хэрэгжүүлсэн Шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэлд туршин нэвтрүүлэх, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахад чиглэсэн инноваци руу чиглэсэн үйл ажиллагаа явуулна.
Одоогоор тус алба нь
Мөн хийсэн бүтээгдэхүүнүүдээрээ одооны болон гадаадын үзэсгэлэнд амжилттай оролцож байна. Үүнд:
“SILK ROAD INTERNATIONAL FASHION” шоу нь торгоны замын улсуудыг дамжин жил бүр зохион байгууллагддаг загварын томоохон шоу юм. Энэ жилийнхийг нь БНХАУ-ын Чун Чин /Chong Qing/ хотод 2017 оны 12 дугаар сарын 06-10 өдрүүдэд “SILK ROAD FASHION WEEK” нэртэйгээр Азийн загварын холбооноос зохион байгуулж, энэхүү шоунд анх удаа Монгол улсаа төлөөлөн загвар зохион бүтээгч ARIUNA SURI уригдан, амжилттай оролцсон.