“Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтанд хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа” ШУТТөсөл, 2016-2018 он

“Нэхмэлийн үйлдвэрийн хими технологийн боловсруулалтанд хэрэглэдэг зарим материалыг байгалийн гаралтай түүхий эдээр орлуулан хэрэглэх технологийн судалгаа” ШУТТөсөл, 2016-2018 он. ШУТИС-ийн ХҮСХХ, удирдагч: Доктор (Sc.D), профессор Г.Надмид, Гүйцэтгэгч: 7 хүн, ЭШЗ: 61,127.2 мян.төг.

Зорилго: Ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хими технологийн боловсруулалтанд хэрэглэгддэг химийн гаралтай зарим бодис, материалыг эх орны байгалийн гаралтай эрдэс, ургамлын биобэлдмэлээр орлуулан хэрэглэх боломжийн судалгаа туршилтыг гүйцэтгэхэд энэ төслийн зорилго оршино.

Үр дүн: Судалгаанд өөрийн оронд ургадаг 40 овгийн 60 төрөлд хамаарагдах 100-иад зүйл будагт ургамлын дээжинд судалгаа хийж, үүнээс 33 зүйл ургамлыг ашиглах боломжтойг тогтоож эдгээр ургамлаас 10 зүйл будагт ургамлыг ноос ноолуурыг боловсруулахад ашиглах боломжтой.

Ноос угаах анхан шатын боловсруулалтанд хэрэглэгдэх химийн электролит (Na2CO3, NaCI)-уудтай харьцуулан байгалийн гаралтай электролитоор боловсруулан шинж чанарын харьцуулсан судалгааг гүйцэтгэж байна.Байгалийн гаралтай электролитыг ноос угаах технологит хэрэглэгдэх лабораторийн туршилтын үр дүнг Туяа ХХК, Говь-Сүмбэр аймгийн Чойр Хайрхан, Төв аймгийн Могол ХХК-ний угаах үйлдвэрүүдэд нэвтрүүлэлтийн ажлыг хэрэгжүүлж байна.

Төслийн багийнхан Архангай аймгийн Тариат, Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр, Улаанбаатар хот орчимоос төслийн туршилт судалгаанд зориулан Гишүүнэ, Ганга, Халгай ургамлын дээжүүдийг тус тус бэлтгэсэн. Энэхүү томилолтын үр дүнд ургамал бэлтгэх технологийн аргачлал, зөвлөмжийг боловсруулсан.Түүж бэлтгэсэн ургамлуудыг хатаах туршилт судалгааг хийж хатаах байрны нөхцөл, хадгалах аргачлалыг боловсруулаад байна.

Халгай, ганга, гишүүнэ зэрэг ургамалд агуулагдах биологийн идэвхит нэгдлийн судалгааг явуулж тэдгээрт агуулагдах нийлбэр фенолт нэгдэл, нийлбэр флаванойд, антиоксидант нэгдлийг тодорхойллоо. Судалгаагаар нийлбэр фенолт нэгдэл халгайд 0.13 мг/100г, ганганд 0.21 мг/100г, гишүүнэд 0.16 мг/100г, нийлбэр флаванойд халгайд 0.76 мг/100г, ганганд 0.9 мг/100г, гишүүнэд 1.28 мг/100г байсан бол антиоксидант нэгдлийн хэмжээ нь халгайд 6.38 мг/100г, ганганд 7.42 мг/100г, гишүүнэд 7.12 мг/100г байна.

Ургамлаас будгийн биобэлдмэл гарган авах технологи боловсруулалтын загварыг гурван хүчин зүйлээс хамаарсан гуравдугаар эрэмбийн олон хүчин зүйлт регрессийн тэгшитгэлээр гаргаж, технологийн параметрийн оновчтой утгыг тогтоов.

Туршилт судалгаагаар ургамлын будгийн биобэлдмэлээр ноолууран ширхэгтийг боловсруулах технологийн процессын термодинамикийн үзүүлэлт болох Гибссийн чөлөөт энергийн өөрчлөлт(ΔG0), энтальпийн өөрчлөлт(ΔH0), энтропийн өөрчлөлт(ΔS0), процессын идэвхижлийн энерги(Ea)-ийг, кинетикийн үзүүлэлтүүдийг 1 ба 2-р эрэмбийн урвал ба Вебер-Моррисын диффузын загваруудыг ашиглан тооцоолол хийж,  диффузын коэффициентүүд(Kid, D1, D2)-ийг тодорхойлсон. Мөн ноолууран ширхэгтийн ургамлын будгийн биобэлдмэлийг шингээх процессын шингээлтийн изотермийг туршилтын болон  Лэнгмюрийн, Фрейндлихийн загвараар тодорхойлон харьцуулалт хийлээ. Эдгээр онолын судалгааны үр дүнд үндэслэн ургамлын будгийн биобэлдмэлээр ноолууран ширхэгтийг боловсруулах технологийн горимыг шинэчлэн боловсруулсан. Монгол ямааны ноолууран ширхэгтэд ургамлын будгийн биобэлдмэлийн шингээлтийн процессын термодинамикийн болон кинетикийн судалгааг анх удаа явууллаа

Шинэчилсэн технологиороо боловсруулалт хийсэн ноолууран ширхэгт болон нэхмэл эдэд будгийн тогтвор болон кератины химийн эвдрэл, бүрзийлт зэрэг хэрэглээний шинж чанарын үзүүлэлтүүдийг судалсан. Ургамлын будгийн биобэлдмэлээр ноолууран ширхэгт болон нэхмэл эдэд боловсруулалт хийхэд өнгө өгөхөөс гадна антибактериал идэвхи болон хэт ягаан туяаны хамгаалалт үүсч байгааг судалсан. Төслийн туршилт судалгааг явуулахдаа ХҮСХХ-ийн Ургамлын экобудгийн лабораторийг шинээр байгуулж тохижуулан, UV, Vis-спектрофотометрыг худалдан авч, суурилуулан ашиглаж байна

Төслийн хүрээнд хийгдсэн судалгааны үр дүнгээр өгүүлэл-6 болон илтгэл-6 бичиж хэвлүүлсэн.

 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭР БИЧИЖ ХЭВЛҮҮЛСЭН ӨГҮҮЛЭЛ БОЛОН ИЛТГЭЛҮҮД

Хэвлэн нийтлүүлсэн өгүүлэл -6

Бүтээлийн нэр

Зохиогч

Хаана хэвлэгдсэн

 

 

1

Байгалийн гаралтай биобэлдмэлээр ноос, ноолуурыг боловсруулсан туршилт, судалгааны дүнгээс

С.Цэрэндулам

С.Дэлгэрмаа

Монголын Итгэмжлэгдсэн Лабораториудын Хамтын Ажиллагааг Өргөжүүлэх Онол Практикийн Бага Хурал. 2017.01.20

 

2

“Нэхмэлийн үйлдвэрлэл дэх ургамлын будгийн хэрэглээ судалгааны тойм”

С.Цэрэндулам

Г.Надмид

 

ШУТИС-ийн ХШУС Барилга.mn сэтгүүлтэй хамтран зохион байгуулсан “МАТЕРИАЛ СУДЛАЛ БА ОРЧИН ҮЕ” эрдэмтэн судлаач, багш, доктор ба магистр оюутны эрдэм шинжилгээний хурал. 2017.04.11

 

 

3

“Eco-friendly of cashmere dyeing with rheum undalitum.l and urtica cannabina.l”

С.Цэрэндулам

Г.Надмид

С.Дэлгэрмаа

Х.Соёл-Ундрах

 

4

“Нэхмэлийн материалын антимикроб гүйцэтгэн боловсруулалтын хөгжил, чиг хандлага” 

С.Цэрэндулам

Г.Надмид

С.Дэлгэрмаа

 

 

 

5

Ноолуурыг ургамлын биобэлдмэлээр боловсруулах технологийн судалгаа

С.Цэрэндулам Г.Надмид

С.Дэлгэрмаа

Х.Соёл-Ундрах

Ч.Батсүрэн

Г.Батчимэг

“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал. 2017.05.05

 

 

 

6

Optimazion of Extraction and Dyeing Parameters for Natural Dyeing Using Rhubarb(Rheum Undalitum.L)and Nettle(Urtica Cannabina.L)

 

S.Tserendulam

G.Nadmid

S.Delgermaa

Kh.Soyol-Undrakh

M.Tamara

11th international forum on strategic technology.

IFOST 2017. Korea.Ulsan.

https://edas.info/t3db2c17685a9ec5bc216793ce3048f26

 

 

 

Эрдэм шинжилгээний илтгэл – 6

1

Application of natural dyes in textile

С.Цэрэндулам

 

ХҮСХХ. Ноос, ноолуурын салбарын төслийн хурал.

2017.03.16

2

“Нэхмэлийн үйлдвэрлэл дэх ургамлын будгийн хэрэглээ судалгааны тойм”

С.Цэрэндулам

 

ШУТИС-ийн ХШУС Барилга.MN сэтгүүлтэй хамтран зохион байгуулсан “МАТЕРИАЛ СУДЛАЛ БА ОРЧИН ҮЕ” эрдэмтэн судлаач, багш, доктор ба магистр оюутны эрдэм шинжилгээний хурал. 2017.04.11

3

“Eco-friendly of cashmere dyeing with rheum undalitum.l and urtica cannabina.l”

С.Цэрэндулам

 

4

“Нэхмэлийн материалын антимикроб гүйцэтгэн боловсруулалтын хөгжил, чиг хандлага” 

С.Цэрэндулам

 

5

Ноолуурыг ургамлын биобэлдмэлээр боловсруулах технологийн судалгаа

С.Цэрэндулам

 

ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн салбарын онолын семинар.2017.05.05

6

Ноолуурыг ургамлын биобэлдмэлээр боловсруулах технологийн судалгаа

С.Цэрэндулам

Г.Надмид

Х.Соёл-Ундрах

С.Дэлгэрмаа

“Эрдэс, түүхий эдийн химийн технологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал. 2017.05.05